ДУСАЛ БИЧЭЭЧ ( MONGOLIAN KEYBOARD LAYOUTS DRIVER )
1. Олон байрлалтай Монгол гарын хөтөч. (Англи үсгийн байрлалаар, стандарт байрлал, юникод болон win-1251 кодлолоор г.м) Жишээ болгон Англи үсэгт тааруулсан байрлалын зургийг оруулбал: 
(Тайлбар: Монгол үгэнд хэрэглэгддэггүй Ф үсгийн оронд хурдан бичихийн тулд арай илүү хэрэглэгддэг Ы үсгийг тавьсан болно. 35 үсэг маань нэгэнт гарны товчлуурт бүрэн багтахгүй тул жаахан өөрчилж оруулсан. Монгол хэлэнд хэрэглэгддэггүй Щ үсгийг Alt+Ctrl+1 дарж гаргах ба бусад зарим тэмдэгтийг энэ аргаар гаргана.)
2. Бадаагийн Монгол үсгийн хөрвүүлэгчдийг багтаасан. 
 
13 хувилбарт орсон өөрчлөлтүүд:
- QWERTY байрлал зураг дээрх байдлаар шинэчлэгдсэн. 
- Win-1251(monkey, realmon-той адил) хувилбар буцаж нэмэгдсэн ба хуучны unicode дэмждэггүй програмууд дээр асуултын тэмдэг гардаг байсан алдаа нь засагдсан. 
- Бусад өөрчлөлт, шинэчлэлтүүд 
- XP/Vista/7 32bit/64bit хувилбаруудад сууж ажиллана 
- Зарим хассан Windows-д стандарт Монгол гарын байрлал Mongolian Cyrillic драйверыг нэмж суулгах боломж зэрэг шинэчлэлтүүд орлоо. 
14 хувилбарт орсон өөрчлөлтүүд:
- : болон " тэмдэгтүүдийг `~ тэмдэгтийн байранд оруулж, Щ үсгийг Alt+Ctrl+1 товчны хослолоор гаргах ба бусад тэмдэгтүүдийг Alt+Ctrl товчтой хамт дарж гаргах боломжтой боллоо. 
15 хувилбарт орсон өөрчлөлт:
- Window 7 Home Premium дээр гарсан нэвтрэх цонхонд Англи хэл алга болдог маш ноцтой алдаа засагдав. Та заавал шинэ хувилбарыг хэрэглэж, хуучин хувилбаруудыг дахин хэрэглэхээс татгалзаарай. 
16 хувилбарт орсон өөрчлөлт:
- Лицензийн хувьд бүх хэлбэрээр ашиглах боломжтой боллоо 
- QWERTY байрлалд бага зэргийн засвар хийгдэв. 


 
    	 蒙公网安备15052402000125号
蒙公网安备15052402000125号

